Apple-ийн экс менежер нууц задруулсан хэргээр ял сонслоо
Apple-ийн глобал нийлүүлэлт хариуцсан менежер асан Пол Дивайн компанийн
нууц мэдээллийг дамжуулсан хэргээр нэг жилийн хоригдох ял сонсч, 4.5 сая долларын
торгууль төлөхөөр болжээ. Дивайн Apple компанийн нууцыг Азийн сэлбэг, эд анги
нийлүүлэгчдэд дамжуулж хэдэн сая долларын шан харамж авсан хэмээн шүүх үзсэн
байна. Тэрээр 2005 онд Apple компанид глобал нийлүүлэлт хариуцсан менежерээр орж
2010 онд баривчлагдах хүртлээ ажиллажээ. Сан-Хосегийн холбооны шүүх Дивайнд оноох
ялыг өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр зарласан байна. Эхлээд 20 жилийн ял
өгөхөөр төлөвлөж байсан ч яагаад ийм олон жилийн дараа нэгхэн жилийн ял оноож
байгаа нь тодорхойгүй. Дивайн мөрдөн шалгалтад хамтран ажиллаж, хууль бус
сүлжээнд оролцсон бусад хүмүүсийг илчлэхэд ихээхэн туслалцаа үзүүлсэн тул
ийнхүү хөнгөн ял авсан хэмээн бичиж байна.
Эболагаас хамгаалах хувцас хэрэглэлийг Ганад хүргэв
Японы агаарын хүчний онгоцууд Эбола вирусээс хамгаалах 20 мянган хувцас,
хэрэглэлийг Гана улсад хүргэлээ хэмээн Kyodo агентлаг мэдээлэв. Баруун Африкийн
орнуудад халдварт өвчнөөс сэргийлэх 700 мянган иж бүрэн хувцас, хэрэглэл
нийлүүлэх төслийн нэг хэсэг нь энэ юм. Либери, Сьерра-Леон, Кени, Мали улс
тусламжаа хүлээж байна. Баруун Африкийн орнуудад 17 мянга 800 хүн Эбола
вирусээр халдварлаад байна.
Израилийн парламент тарлаа
Израилийн парламент өөрийгөө тараах хуулийг баталж, хугацаанаас өмнөх
сонгуулийг 2015 оны гуравдугаар сарын 17-нд явуулах шийдвэр гаргалаа. Парламентыг
тарааж, хугацаанаас өмнө сонгууль явуулахыг 93 депутат дэмжжээ.
Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяху ийнхүү хэлсэндээ хүрлээ.
Тэрээр мөн сөрөг хүчний төвийн намын Сангийн сайд Яир Лапид, Хууль зүйн сайд
Ципи Ливни нарыг огцруулж буйгаа зарлав.
Энэтхэгийн Ерөнхий сайд Time сэтгүүлийн “Оны хүн”
No comments:
Post a Comment