Sunday, January 19, 2020


20


Compasivo – өрөвч, энэрэнгүй
Artimaña – арга заль
Sortear – бултах, зайлах
Diligencia – анхаарал, хичээл зүтгэл, хурдан шаламгай
Postergar – хойшлуулах, дорд үзэх
Hálito – уур, агаар, үнэр
Dignarse – өгөх, хандах, хандуулах
Ingravidez – хөнгөн, шингэн, таталцалгүй
Sugestion colectiva – олны хоосон яриа, бахдал
Encarnizado – автсан, шимтсэн, харгис, хатуу, өршөөлгүй
Preciosista – төгс төгөлдөр, уран
Amanuense – бичээч, гараар бичигч
Dédalo – ээдрээ, гудамж талбай, төөрдөг байшин
Canonizacion – ариун санваартанд өргөмжлөх, томилох
Inconfesables – ичгүүртэй, ёс суртахуунгүй, хэлшгүй, илчилшгүй
Exhausto – ядарсан, туйлдсан
Rescoldo – цог, үлдэгдэл
Calvario – зовлон, шаналал
Balde - хувин
Jerga - алчуур
Lustrar – зүлгэх, гялалзуулах


21


Fraseo – өндөр, нарийн хоолойгоор дуулах
Expectativa – итгэл, найдвар, боломж
Figlio - хүү
Dueto – дуэт, хослол
Solaz – зугаацал, баяр баясал, чөлөөт цаг
Arbitrariedad – зоргоороо, дураараа
Gracia - донж
Capuchino – Франсискан сүмийн хөл нүцгэн санваартан
Abrumador – нөмөрсөн, дарамттай
Vespa – жижиг, хөнгөн, авсаархан мотоцикл
Mariposear - аальгүйтэх
Desvelado – цээж нүцгэн, сэрүүн, нойргүй
Organza – торон хувцас
Popelina rosada – ягаан торгон гялалзсан даавуу
Apolillado -  сэмэрсэн, цоорсон, хуучирсан
Carroza – сүйх тэрэг
Dolemos - харуусах
Galoppatoio – морин тойруулга
Descarnado – туранхай, нарийхан
Foso – нүх, ангал, цөмөрхий


22


Inválido – хүчингүй, эрэмдэг
Sobrenatural – гайхалтай, илбэ шидийн, үлгэрийн
Picardía – тоглоом шоглоомоор, зүггүйтэж, дүрсгүйтэж
Pechuga – хэнхдэг, цээж
Madraza – өрөвч ээж
Empedrado - эвэршсэн
Ancas – хажуугийн хайрцаг
Vespa - жижиг, хөнгөн, авсаархан мотоцикл
Talco alcanforado – гавран түрхлэг, гавран танар
Desencajar – хөших, ангайх
Tractoría – итали хоолны газар
Asiduo - байнгын


23


Soslayo – хажуулсхийж, жишүү, нүдний булангаар
Tractoria – итали маягийн хоолны газар
Intrigado – сониучирхсан, гайхсан
Sobrecogerse – гайхшрах, цочих
Remendar – засах, залруулах
Ráfaga de estupor – гэнэт гайхан балмагдах
Persignarse - залбирах, наманчлах
A borbotones – хурдан, замбараагүй
Prender - өлгөх
Alfiler – зүүн хавчаар, хадаас
Goloso – амттанд дуртай, дуртай, шимтдэг, амьдралд шуналтай
Ammazza -
Veredicto – шийдвэр, ял, тушаал, шүүх
Estelar – тэнгэрийн, оддын, чухал, эгзэгтэй
Condiscípulo – ангийн сурагч, нөхөр, анд
Cañonazo – тэсрэлт, тэсрэх бөмбөг, дэлбэрэлт
Reprimir – тогтоон барих, барих
Contrariedad – гутрал, харуусал, цөхрөл


24


Gesticular – савчих, дохих
Manotada – гараа савчих, цохих
Deslumbrado – гялбах, гайхах, балмагдах
Angustiado – барайсан, гунигласан
Estruendo - нүргээн
Estalinista - сталинч
Benévolo – өршөөнгүй, нигүүлсэнгүй
Perseverancia – шаргуу, зүтгэлтэй, нягт
Albor – эхлэл, шинж тэмдэг
Derrumbarse – унах, сөгдөх, цочирдох, сэтгэлээр унах
Caldo tibio - бүлээн шөл
Aletear – дэвэх, болох


25


Desgreñado – салмарсан, налмарсан
Galoppatoio – морин тойруулга
Atleta andrógino – хүйс нь ялгагдахгүй тамирчин
Travestir – эсрэг хүйсийн хувцас өмсөх
Manola – охин, хүүхэн
Sarnoso – яртай, бужруутай, яршсан
Acatarrado - ханиадтай
Plastificado – гял цал
Decrepitud – уруудах, муудах, хөгшрөх


26


Elastica – уян, зөөлөн
Aura – нэр төр, суу алдар
Sutil – нарийн, уран, донжтой
Tenue – бараан, цайвар
Lineal – өсгийгүй, хавтгай, тэгш ултай гутал
Bugambilias – мөлхөө ягаан цэцэг
Sigiloso – чимээгүй, даруухан, нууцлаг
Tranco – алхаа, том алхаа, алхам
Musica enlatada – бичсэн хөгжим, шууд биш, хуурцагны хөгжим
Sublime – чанга
Sedante - уянгалаг
Sementero – атар газар, тариалангийн талбай


27


Capsula – бүхээг, хайрцаг
Varar – зогсох, гацах, элгээрээ шигдэх
Horda – замбараагүй олон хүн, омог, аймаг, нүүдэлчин аймаг
Atestado – дүүрсэн, халгисан
Rebaño – сүрэг, мал
Rebatiña – өрсөж шүүрч авах
Poltrona – түшлэгтэй сандал
Sobrecargo - нисэх онгоцны ажилтан, шалгагч
Metodico – яг таг, нягт няхуур, замбараатай
Antifaz – баг, нүдний хаалт, нүүрний хаалт
Cartesiana – учир зүйтэй, аргатай, эвлэгхэн
Límpida – цэвэр тунгалаг, өө сэвгүй
Ягаан хумс
Liso – гөлгөр, гоёлгүй


28


Cauce – сайр, жалга, хонхор, хаягдлын үнэнч хонхор
Maniatado – хүлсэн, гавласан, уясан, миний хүлээтэй гар, хөдөлж үл зүрхэлсэн гар
Refinamiento senil – зөнөг таашаал, зөнөсөн өвгөдийн таашаал, цэнгэл
Exacerbado - хөөрсөн
Fogonazo – оч, гялбаа
Pique – өндөр, өндрөө авах
Agrietado – задрах шахсан
Despatarrada – хөлөө нээх, алцайх
Collar de cuentas – өнгө өнгийн хэлхээтэй зүүлт, сондор
Mezquino – жижиг, богинохон цэнгэл, таашаал
Desahogarse – гарах, чөлөөлөгдөх
Indigno – ичгүүртэй, нэр төргүй, муу
Recobrar – эргүүлж олж авах
Lozano - залуу, эрүүл, шинэхэн
Rosal – сарнай цэцэгс
Superfluо - шаламгай
Amazonia – ширэнгэ ой, барилга


29


Vilo – авч шидэх, агаарт шидэх
Incrustar – сийлэх, нийлэх, наалдах
Flanco – хана, нэг тал
Vitral – өнгөт цонх, шигтгээт цонх
Marejazo – өндөр давалгаа, халгис
Desmigajar – үйрүүлэх, жижиглэх
Malecon – далайн эргийн хаалт, далан, өргөн чөлөө
Tronera – үлдэгдэл, нуранги
Piltrafa – урагдсан
Desbaratado – эрэмдэглэгдсэн
Esmeralda - маргад
Intrigado – таамагласан, сониучирхсан, учир битүүлэг
Insolito – ер бус, онцгой, хачин
Pechuga – цээж, хэнхдэг
Languido – уяхан, нарийн, баргар, гунигтай, сул, дорой
Primario – бүдүүн, бараг
Quincalleria – хатуу, ширүүн, гудамжны
Temible – аймшигтай, айдас төрүүлмээр
Incurrir – орох, унах, автагдах
Impertinencia – ажиггүй, анзааргагүй байх, шууд зориглох, дайрах
Implantarse – оруулах, тавих, орох, нэвтрэх
Riscos – хад, хясаа, халил
Tendero – худалдаачин, наймаачин, панзчин
Instaurar – бий болгох


30


Virtud premonitoria – мэргэн зөн билиг, авьяас
Quebrada – гол, горхи, ус
Vaticino – таамагдал, зөн, совин
Canica – бөөрөнхий, хатуу чихэр
Rentista refinado – нарийн, зальтай түрээслүүлэгч
Camara – заал, танхим
Propenso – бэлэн, хандлагатай, дуртай, хэлтгий
Tenue – хөнгөн, сул
Estrechez – хомс, тарчиг байдал
Penuria – тарчиг, хомс
Sugestionado -  балмагдсан, илбэдүүлсэн,  айсан
Gloton - ховдог
Refinado – ганган, хээнцэр, цамаан, харамч, нарийн
Babero - энгэрэвч


31


Deleite – таашаал, жаргал
Almeja - хясаа
Percebe – хадан шийр
Cigala – хавч
Espardenyas – далайн ёроолын хорхой
Afinar – цэх шулуун болгох, төгөлдөржүүлэх, зогтусгах
Ibogavante – хавч
Impavido – аймшиггүй, зоригтой
Inducir – хөтлөх, түлхэх, өдөөх, дөнгөх
Clarividente – зөнтэй, алсын хараатай
Inefable – үгээр хэлшгүй, гайхалтай
Artimana – арга заль
Monograma – тамга, хээ, дардас, үсэг
Desencantado – урам нь хугарсан,  гутарсан, цөхөрсөн


33

Variedad – варьете
Raudo – хурдан, түргэн
Destartalado – тарж унах шахсан
Ensopar – норсон
Percance – гай тотгор
Rumor – чимээ
Parvulario – цэцэрлэг
Perentorio – дарамттай, шиймдэмгий, тулсан, сүүлчийн, яаралтай
Penumbra – бүрэнхий, бүдэг гэрэл
Нэгэн хэмийн –
Estribo – дөрөө, гишгүүр, шат
Apelar – зүтгэх, хүчлэх, гуйх, шаардах
Zaguán – үүдний өрөө


34


Corpiño – бэлхүүсэвч, мөөмчиг, мөрнөөс дэмжигч
Ostensible – илт, харагдахуйц
Apaciguadas con sedantes – тайвшруулагч бодисонд дийлдсэн
Cantería – сийлсэн, янзалсан
Mamеlucо –ажлын хувцас
Zarpazo – угз татах, шүүрэх, барьж авах
Energúmeno – ууртай, хилэнтэй хүн
Descarriado – төөрсөн, хазайсан, салсан
Remanso – тогтоол ус, цөөрөм, нуур, амар амгалан
Plantígrado – дөрвөн хөллөж
Sedante – тайвшруулагч, унтуулагч
Sanatorio – эмнэлэг
Adormecedor – намуухан, аяархан
Tedio – эс хүсэл, уйтгар
Laberinto – ээдрээ, уймраа, төөрдөг байшин


35

Desahogado – тайвширсан
Inscrito – орсон
Agitado – догшин, омголон
Concertado – зохистой, таарсан, зөвшилцсөн
Prescindir – алгасах, орхих, татгалзах
Estelar – тэнгэрийн, оддын, гол, чухал
Contrariado – тавгүйрхсэн, бухимдсан, урамгүй болох
Aciago – баргар, азгүй, муу совинтой
Tacto – мэдрэмж, донж
Илбэчин Сатурно
Gracia – цог жавхаа, донж, найрсаг, зөөлөн чанар, байдал
Cenagoso – намгархаг, шаварлаг, хүнд, дарамттай, хар дарсан
Piltrafa – урагдаж, ноорсон
Certidumbre pavorosa – аймшигтай бодол, итгэл
Desatinado – зохиогүй, дэмий, алдаатай, тогтоон барьшгүй
Condiscipulo – ангийн анд, сурагч


36


Azahar – жүрж, нимбэгийн модны цэцэг
Puro hueso – бүрэн хаягдсан, орхигдсон, тоногдсон
Atajo –   товчилсон зам, дөт зам
Sórdido – бохир, заваан
gauche divine - божественная левизна
Crepúsculo – бууралт, харанхуй, бүрэнхий
Escualido – чөргөр, хатингар
Lampiño – сахал үсгүй залуу, өсвөр
Tramontana – уулын салхи
Abarca –чархи гутал, шаахай
Zaraza – даавуу, хувцас
Fulminar – дайрах, гэнэт орж ирэх
Prontuario – танилцуулга, тодорхойлолт


37


Martirio – зовлон
Vaguedad – тодорхой бус, ойлгомжгүй
Encabritarse – уурлах, хилэгнэх
Trasnochador impenitentes –
Sanatorio – эмнэлэг, галзуугийн эмнэлэг
Pitanza – хоол
Litografia – хөрөг
Horas canonicas – сүмийн цагийн хуваарь
Bobalicon – тэнэг
Maitines – шөнө, үүр цүүрийн мөргөл
Laudes – өглөөний мөргөл, ёслол
Vispera – үдшийн мөргөл
Diligencia frenetica – нягт няхуур
Сlaustro – сүм
Exiguo – цөөн, бага
Argolla – цагариг, хаалганы бариул, гинж
Cancerbera – хуяг, хянагт эмэгтэй
Tremulo – чичирсэн
Apremio desgarrador – зовлонтой шаналантай яаруулах, шахах
Obscenidad – завхай, шалиг
Yerto – хөшсөн, хөдөлгөөнгүй, чангарсан
Exhausto – султдсан, их ядарсан


38


Furibundo – уурласан, хилэгнэсэн
Chiquero – гахайн хороо
Balandranes de estamena – ноосон нэлмэгэр хувцас
Corretear – хөөх, элдэх
Corno –  
Gallina ciega – нүдээ боож тоглох
Corazon desbocado – зүрх нь догдлон чичирч
Avido – байж ядсан, хүссэн, оргилсон
Enardecido – оргилсон, ассан
Refectorio – хоолох өрөө, танхим
Trementina – нарс, шинэс модны давирхай
Inexorable – өршөөлгүй, хатуу ширүүн
Asentir – зөвшөөрөх, хүлээн зөвшөөрөх
Complacido – сэтгэл хангалуун
Asceta – хоосон, тарчиг, минимал
Expediente – өвчтөний түүх
Ceñirse – тааруулах, тохируулах
Arrebato – автах, унах


39


Ademan – дохио, занга
Locutorio – төмөр торон хаалттай хүлээн авах, уулзалтын өрөө
Sordido – бохир, хачин заваан, өрөвдөлтэй
Pueril – хүүхдийн, энхрий, уяхан
En sintesis – товчхондоо, шулуухан хэлэхэд
Obsesion – улин, ядаргаа
Despavorido – айсан, балмагдсан
Malla – хувцас, хантааз, хамгаалалт
sombrero de copa – өндөр бүрх малгай
discordante – эсэргүү, үл зөвшөөрсөн
desistir – хаях, бууж өгөх


Doce cuentos peregrinos


7
Pomo – бариул, толгой
Muelle – хөлөг онгоцны зогсоол, тавцан
Estrago – хохирол, сүйрэл, гамшиг, зовлон
Magistrado – шүүгч, шүүгчийн зөвлөлийн гишүүн
Arpista – ятгачин, хөгжимчин
Sortija – бөгж, гархи
Delatar – илчлэх, нээх, харуулах
Vislumbrar – бөртийх, харагдах
Pancreas – нойр булчирхай, ходоодны булчирхай
Menos notorio – сайн танигдаагүй, нэрд гараагүй, үл анзаарам
Lugubre – гунигтай, доожоогүй, баргар
Improbable – тодорхой бус, эргэлзээтэй, хэцүү
Escurridizo – хульжин, бултамхай, зальхай, зугтамтгай
Costillar - хавирганууд
Punzada – хатгах, гэнэт өвдөх
Ingle - цавь
En suspenso – дуугүй, ажиггүй
Sien – чамархай
En estricto rigor – хатуухан хэлэхэд
Benevolo – зөөлөн, аядуу, энэрэнгүй
Encresparse  - шуугих, дошгирох


8


Embravecido – дошгирсон, давалгаалсан
Solapa – энгэр, заам
Ojal – Товчны нүх
Cantero  - цэцэрлэг, хашлага
Tranco – урт алхаа
Empuñar – атгах
Caña – саваа, мод, таяг
Donaire – донж, маяг
Libertino – чөлөөтэй, эрээгүй
Marquesina – шүхэр, саравч
Surtidor – ус цацагч хоолой, шон
Premonitorio  - урьдаас зөгнөсөн, анхааруулсан, сэрэмжлүүлсэн
Pila – бөөн, хураалттай, овоолсон
Armadura – их бие, араг яс, тоног
Sortilegio – зөн совин, илбэ шид
Cordero volteado – гадагш нь эргүүлсэн хурганы арьсан
Persecutorio – араас дагагч, салдаггүй
Chelo suntuoso – уран тансаг хийл хөгжим
Analgesia – анагаагч, унтуулагч
Leontina  - гинж
Estitico – харамч, бага
Abrumado – балартсан, ядарсан, цөхөрсөн
Diccion – хэл яриа
Cadencia – өргөлт, авиа


9


Cuchillada invernal – Өвлийн хайрга, шуурга, цохилт
Fonda – гуанз, цайны газар, оромж, байр
Aderezo – хоол амтлагч
Garrafa – шил, лонх
Libra – жин
Empinarse – босох, зүтгэх, олийх, өндөлзөх
Aborrecible – заваан, ой гутмаар
Ingrato – таагүй
Gallera – тахианы байр, тахианы зодоон болдог газар, тосгон, суурин
Ерөнхийлөгч өөрийгөө зэмлээд авав.


10


Insensible -   анзаарагагүй
Sazon – дээж, амт
Sabueso – нохой, мөрч нохой, мөрдөгч
Margarita – цэцэг
Cabellera – бөөн үс, хэсэг үг, туг үс
Incognito – нууц
Concertarse – тохирох, зөвшилцөх, ярилцах
Propicio – зохистой
Abolirse – болих, хүчингүй болох
Sigilo – нууц
Pulcritud -хянуур, цэмцгэр
Evocacion nostalgico – гэгэлзсэн дурсамж
Maligno – муу санаатай, зэвүүн
Gruñido – бувтнах, гүвэгнэх, гаслах
Mesero – зөөгч
Camaron – сам хорхой


11


Calzar – гутал өмсөх
Menudo – жижигхэн, намхан
Macizo – чанга, нягт биетэй
Rentista – байр түрээслүүлэгч
Garete – бүтэлгүйтэл, хувь заяаны шалз
Yoruba – Нигерийн үндэстэн
Picotear – тонших, тэмтчих
A ciencia cierta – яг таг
Aturdido – эцэж ядарсан, дөжирсөн, залхсан
Traspapelar – Олон цаасан дунд
Ropero – хувцасны шүүгээ
Fervor – халуун сэтгэл, оргилуун сэтгэл
Сэтгэлийн хатгүй
Colgajo de campanulas – өлгөсөн хонхон цэцэг
Absorto – гайхсан, балмагдсан, хөшсөн
Калвин


12


Рубинштейн
visones falsos – хуурамч булга
Өөрийг нь нийтийн оршуулгын газар улсын мөнгөөр оршуулаасай гэж боддог юм байна. Тэрнээс бид юу ч салгаж авч чадахгүй юм байна.
Загасны ордонд төрсөн хүмүүс уснаас хуурай гарч чаддаг юм
Rebosar – халих, асгах
Alpaca – пойлоос, төмөр, цайр
Vajilla – аяга таваг
Forro – бүтээлэг
Sombrero melon – бөөрөнхий бүр малгай
Viril – эр хүний, эрэгтэй хүний
Rapaz – зальтай, араатанлаг
Impertinente – таагүй, зохиогүй, цагаа олоогүй
Impregnar – нэвчих, дүүрэх, тархах
Extasis – хөөрөл, баясал, гайхашрал
Insolente – увайгүй, үл хүндэтгэсэн
Desden – доромлол, үл хүндэтгэл
Gallardete – гурвалжин хэлбэртэй жижиг далбаа
Banderin – жижиг далбаа
Candor – хичээнгүйлэн, хиргүй сэтгэл
Santeria – өөрийн шүтээн
Tajada frita de platano – гадилын шарсан зүсмэл


13


Escrutar – сонжих, ажиглах
Sobresalto – цочих, давхийх, түгшингүй, сэтгэл хөдөлсөн
Insensatez – хариуцлагагүй, болгоомжгүй байдал, хайш яаш, бодохгүй
Lampara cenital – дэн гэрэл
Penumbra – бүрэнхий, бүдэг харанхуй
Sobremesa – яриа, хөөрөлдөөн
Alambrera – хаалт, хашаа, хашлага
Primitivо - энгийн
Melaza – бурам, энхрий зөөлөн
Trapiche – чихрийн нишингэ
Tentacion - Оролдлого
Avido – шуналтай, огцом, ширүүн
Usurpar – булаах, эзэрхийлэх
Encresparse - Уурлах, дошгирох


14


Ignominia – жигшүүр
Sortija – бөгж, гархи
Guineo - гадил
Arrullo – чимээ, шуугиан
Crepúsculos fragorosos - Нүргээнтэй үдшийн бүрий
Zancudo – шумуул, дүнгэнээн
Levitаr -  автах
Sopor - нозоорол
Guarida – үүр, оромж
Rapto – хулгай, барьцаа
Escudriñar - ширтэх
Labia – уран яриа
Brebaje – муу ундаа, балгадас
Descompuesto – тавгүйрхсэн, уурласан, хилэгнэсэн
Virilidad – шийдэмгий, зоригтой, эр хүний
Malbaratar – дэмий үрэх
Alarde – сайрхал, ихэрхэл
Infula de asceta – сайрхал, дүр эсгэлт
Hipocresía – хоёр нүүр, дүр эсгэх, хуурмаг
Coquetería – аальгүйтэл, шалиглал


15

Gallardete – гурвалжин далбаа, билэгдэл
Banderin – жижиг туг
Aguamanil – гоожуур, угаалга
Bidé – жорлон, гадаалга
Cubil – үүр, оромж, байр
Saldo - үлдэгдэл
Arete – ээмэг, дугуй ээмэг
Rubí – бадмаараг
Esmeralda - маргад
Relicario – сахиус
Guardapelo – үс, даахь хадгалагч хайрцган зүүлт
Mancorna - ханцуйны хавчаар
Pisacorbata - зангианы хавчаар
Enchapar – бүрэх, төмөр бөглөө, хавтан, ялтас
Chatarra – хэрэггүй төмөр
Factura – бүх баримт, бичиг нь ном журмын дагуу байхгүй болохоор, хүний нэр дээр байх, баримт бичиг нь байх
Mercurial – бурхны элчийн
Bruto – соёлгүй, тэнэг, бүдүүлэг, зэрлэг, балмад
Meticulosidad – нягт нямбай, нарийн, хянамгай
Orfebre – үнэт эдлэлийн дархан, уран дархан
Aderezarse - гоёх, зүүх


16


Pavonearse – онгирох, сайрхах
Enjuto – туранхай, чөргөр
Venia – хүндэтгэх, бөхийх, гараа сунган бөхийх
Monóculo – нэг нүдний дуран
Alhajas – гоёл, чимэг, эрдэнэс
Silencio clínico – чив чтиээгүй
Consаgrar – зарцуулах, зориулах
Amatista – ягаан болор
Esmeralda - маргад
Ópalо – гэрэлт чимэд


17


Carey – яст мэлхий
Sopesar – сонжих, тооцох, шинжих
Tarde malva – хөх ягаан үдэш
Jacinto – хасгий цэцэг
Desorientado – үймэрсэн, уймраа, зүүлэг, ядарсан
Macilento – цайсан, цонхийсон
Ralo – тарсан, сарнисан, зайтай
Desprenderse – салж унах
Roce - шүргэх
Prestancia – ихэмсэг төрх, гадаад төрх
Fluidez – хөнгөн, шингэн,  чөлөөтэй, уян зөөлөн
Reticencia – хар, эргэлзээ
Exiguo – бага, тарчиг
Empeñarse – зүтгэх, зөрүүдлэх, хичээх, заавал хийх
Rasguño – шалбархай, хумслах


18


Aliento – амьсгаа, амьсгал
Perdulario – хаягдсан, уранхай, ноорхой
Pescante – үүдний тавцан
Azote – цохих, нүдэх
Vendaval – хүчтэй салхи, шуурга
Trémulo – чичирсэн, салгалсан
Nácar – тана, үелсэн хээ
Mezquino – харамч, нэрэлхүү, увайгүй, хувиа хичээсэн, амиа
Providencial – зөн билигтэй, аврагч, талилантай, заяатай


19

Letrado – эрдэмтэн, мэргэн
Talante – сэтгэгдэл, хандлага, хэв маяг
Perfidia – урвалт, муу санаа
Sigiloso – чимээгүй, даруухан, нууцаар
Tenacidad – бат, нягт, шаргуу чанар
Picapedrero – чулуучин, чулууны дархан
Carcomer – идэгдэх, зэврэх, мэрэх
Crisis de hipo - зогьсох
Escarpado – хад чулуутай, зам муутай
Lustrado – гялалзсан, өнгөлсөн
Plantear – санал болгох, танилцуулах
Escribano - бичээч
Represa – далан, хаалт
Vaho – уур, үнэр, амьсгаа
Clamor – чимээ, шуугиан, дуулиан, хашгираан, харуусал, гингэнээн
Incorruptibilidad – бүтэн, илжирч муудаагүй
Veredicto – шийдвэр, шийтгэл, ял, шүүх, шүүлгэх
Colectа – хандив, өргөл
Primoroso – гял цал, төгс
Terso – гөлгөр, цэвэр
Raso – гялалзсан торгон даавуу
Azahares – цагаан цэцгэн титэм

Friday, November 29, 2019

Алтайд аз нь гийсэн анчин Бенни

2004 он юм байна аа. Осетийн Беслан хотод 9-р сарын 1-нд сургуулийн нээлт дээр Чеченийн алан хядагчид нэвтрэн баахан хүүхэд, эцэг эхийг барьцаалаад чөлөөлөх ажиллагааны үеэр 350 орчим байх аа, хүн амиа алдаад аймаар юм болсон.

Үүний дараахан Испанийн хоёр анчин ирдэг юм. Бернардо, Гильермо гээд 50, 60 гарсан хоёр баагий. Тэд Барселонагаас Аэрофлотын онгоцоор Москвагаар дамжаад ирж. Тэгсэн Бесланы хэрэг явдлын улмаас Барселонагийн нисэх буудал дээр Оросын онгоц гэнэт бууны онцгой зөвшөөрөл нэхээд, байхгүй юм чинь онгоцонд оруулалгүй аваад үлджээ. Бесланы хэрэг явдлын оросууд дараа хяналт шалгалтаа бүр чангатгасан юм байна лээ. Тэгээд буугүй хоёр нөхөр сайхан маасайчихсан бууж ирдэг юм байна. Тэгээд ачаагаа авах гэтэл бас байдаггүй ээ, төөрөөд алга болжээ. Ингээд буу ч үгүй, чемодан ч үгүй паскаа ганзагласан хоёр анчин тосч авлаа өөөө... 

Маргааш нь Ховд явах ёстой. Бууны эрэлд гарлаа. “Нью-Жуулчин” компанийн захирал Нэргүйн болон Пан Зоригоо хэмээх нөхрийн бууг олж авлаа. Гэтэл ердөө л есхөн сумтай. Анчид ер нь 40 сумтай ирдэг л дээ. Дахиад сумны эрэлд гарлаа. Амралтын өдөр байсан тул эрсээр эрсээр арай хийж нэг хайрцаг (20 ширхэг) сум олж авлаа. Тэгээд л Ховд руу нислээ дээ. Ховд хотод буугаад Үенч сум дахь отог руу явахаасаа өмнө захаар орж анчид ганц нэг хувцас, солионы гутал нтр авч байна. Ууланд өмсөх гутал, хувцас юу ч байхгүй юм чинь.

Оройдоо Үенчийн хавцал дахь Аригаагийн (Думаабаатарын Ариунболд) отог дээр ирээд маргааш өглөө нь хоёр орчуулагч нэг нэг анчнаа аваад хоёр тийшээ гөрөөлөхөөр гарлаа даа. Гол зорилго бол тав хоногийн дотор нэг нэг тэх (янгир) унагах. Би Бернардог, Жагаа ах Гильермог аваад 29 сумаа хувааж аваад нутгийн газар анчдаа дагуулаад үүрийн таван жингээр андаа гарлаа. Манай баг нэлээн явж уул руугаа өгсөөд явж байтал, арай үүр цайгаагүй байсан, машины гэрэлд шууд л хоёр чоно ороод ирлээ. Хангайд машины гэрэлд чоно орж ирэхээр зугтчихаад байдаг, харин Алтайд гэрэл рүү хараад зогсчихдог л доо.

Анчнаа буулгаад за бууд л гэлээ, чоно зуу орчим метрийн зайд л байсан. Бенни (Бернардо) чоныг бууныхаа дуранд оруулж чадалгүй жаал мунгинаад нэг оруулж аваад “За, буудлаа” гэж байна. Би дурангаар хараад зогсож байлаа. Гайхал саарлыг дурангаар харахад яг наашаа хараад л зэвүүн гоё харагдаж билээ! Манай хүн ч тасхийлгэлээ, чонын хойд хөлийг оножээ. Уул өөдөө өгсөх гээд зогсож байсан чоно нэг гаслаад шууд л буцаад уруудаад харайлгалаа. Харамсалтай нь бид дахин олж харж чадсангүй алдчихсан юм. Бид бүгдээрээ, Бенни бүр ч их харамсаж, шогшроод л....

Ангаа үргэлжлүүлж өдөржин явсан холоос хэдэн тэх харж явсаар эхний өдөр дуусав. Дараагийн өдөр арав гаран тооны тэх харж сайн ойртож чадахгүй байсаар нар хэвийлгэж, отог руу буцах замдаа нөгөө талаас нь олж аваад жаал харж зогсов. Тэхүүд бараг 700-800 метрийн зайтай, уулын бараг орой дээр байсан. Бенни буудчих уу гээд байхаар нь нэг тэхийг зааж өгч байгаад бууд бууд л гэлээ. Мань хүн хоёр гурав ч буудаад оносонгүй, сүүлд нь манай газарч анчин Заяа бууг нь шүүрч авснаа хоёр ч буудаад хаялаа. Оноогүй ээ. Ангийн гурав дахь өдөр буу дуугаргасангүй, ангаа хайж, дурандаж явсаар дууслаа.

Харин дөрөв дэхь өдөр хэдэн сайхан амьтан олж аваад араас нь мөшгилөө дөө. Нэг уул даваад орсон сүргийн араас явсаар байгаад давсан газраас нь өнөө хэдийг олоод авлаа шүү. Тэд давж нэлээн уруудаад хэсэг хадан дунд ороод хэвтчихэж. Мань хэд дурандаад л, алийг нь буудах уу гэж ярилцаад л сууж байлаа. Нэлээн байж байгаад нөгөөдүүл чинь босоод идээшлэх маягтай болохоор нь нэгийг зааж өгч байгаад буудууллаа. Гэтэл оносонгүй, тэхнүүд үргэн давхиж, доод жалга руу гэхдээ бидний доогуур ташуу маягтай давхилаа. Гүйж байхад Бенни бас хоёр, гурав буудаад л авлаа. Онодоггүй ээ. Тэхүүд жалга руу орж харагдахаа болив. Цаад талын энгэр рүү гарахыг хүлээж суутал гарч ирсэнгүй. Заяа “Эд нар энэ доор хурчихлаа” гэж байна. Бид ч буудсан газраасаа жалга дөхөн уруудасхийгээд, суугаад амраад явж байлаа, хад асгагүй цагаан энгэрээр. Гэтэл доод талын хэдэн чулууны араас эвэр цухуйж нөгөө тэхүүд чинь ар араасаа гараад ирлээ шүү. Бид ч, газарч анчин, Бенни бид гурав ил цагаан газар дээр шомбойж суугаад хөдөлгөөнгүй боллоо. Гэтэл өнөө гайхлууд чинь ар араасаа үсэрч гарч ирснээ яг биднийг чиглээд, зарим идэсхийгээд л тайван яваад байдаг юм байна, ердөө л зуу гаран метрийн зайтай. Сэмээрхэн Беннид хэлж бууг нь бэлдүүлж байгаад нэг тэхийг бууд гэлээ. Мань эр буугаа өвдгөн дээрээ тавьж шагайж байгаад л аваад хаялаа даа... Гэтэл бас оносонгүй. Өнөөдүүл хөндлөн урдуур гүйхэд нь дахиад нэг сум тавьтал нэг тэхийн урд талын хааг нь хуга буудаж тэх ч годройтож унаснаа доголоод л цаашаа давхилаа. Нэмээд хоёр гурав ч буудсан байх, тэгж байж тэхээ унагаж авлаа даа. Дараа нь манай газарч залуу хэлж байсан. Тэх нарны өөдөөс юм хардаггүй гэж. Нөгөө тэхүүд бидний өөдөөс л яваад байсан, тэгсэн бидний яг чанх араас, тэхүүдийн өөдөөс нар тусч байсан болохоор тэд нар ил шовойгоод сууж байсан биднийг хараагүй юм байна лээ.

Тэхээ янзалж эвэр, толгойг нь салгаж аваад нэлээн хойно уулын цаад энгэрт байгаа машин руугаа зүтгэлээ. Заяа мах авна гээд тэхний хоёр гуяыг нь салгаж аваад эвэрний хоёр үзүүрт өлгөөд зүтгэв. Буун дуунаар гарч ирдэг тас шувууд биднийг холдов уу үгүй юу эргэлдэн буугаад найраа эхлэж байгаа юм.

Ангаа хийчихсэн додигор улсууд Баян Алтайдаа талархаад машиндаа суун уруудаад буулаа даа, үдээс хойш дөрвөн цагийн хавьцаа.  Хоорондоо шан пан гээд буу халаад л, Бенни эхний өдөр буудаж алдсан чонондоо харамсаад л “Гайхал чоно чи дахиад гараад ирдэг ч болоосой” гээд л хашгирч явтал урд сууж явсан газарч Заяа “Чоно, чоно” гээд л хашгирлаа. Уулнаасаа буугаад ам руу орох гээд явж байсан. Хоёр чоно цаад энгэрээр гүйж явна даа. Ам руугаа буугаад амаа өгсөөд гишгэ л гэлээ, жолоочоо. Сайн гишгэж өгдөггүй шүү... “Үгүй чи жаахан гишгээд, яваад өгөөч ээ” гэж Заяа бид хоёр нийлж хашгирсаар чоно гүйж явсан дэрстэй энгэрт дөхөж зогсоод бүгд машинаасаа үсрэн бууцгаалаа. Нээрээ нэг зүйлийг хэлэхээ мартаж, тэхээ агнасны дараа бид ердөө л гурван сумтай үлдчихээд ийнхүү отог руугаа буцаж явсан юм.

Хараад зогсож байтал цаад энгэрийн өвс, дэрс хөдөлж нэг чоно явж байгаа нь мэдэгдлээ. Анчнаа бэлэн байгаараа гээд л байлдааны бэлэн байдалд орлоо. Өнөө чоно ч дэрс хөдөлгөсөөр захад нь гараад ирэв.

Бенни машины арын хаалганы запас дугуйн дээр буугаа тавьж хараалж байгаад л панхийлгэлээ. Нам авжээ. Чоно тэр доороо л унаад өгсөн. Ойрхон ч газар байсан даа, 40-50 метр. Сэмээрхэн алхаад яваад очтол жижгэвтэр чоно гэдсэндээ зад буудуулаад газар дээрээ нам явжээ. Тэхээ агнаад бууж явахдаа нэг сумаар чоно нам буудсан Бенни хашгирч гуаглаад л сүйд болж байна. Тэгсэн анх удаа чоно унагаж байгаа нь тэр юм байж, арга ч үгүй биз. Монголчууд чоно алсан хүнийг одоо л анчин боллоо гэж хэлдэг дээ. Гадаадын лайтай буу үүрсэн анчид таван тивд бараг бүх анг агнасан мөртлөө чоныг бол агнаж үзээгүй л байдаг юм, бараг бүгдээрээ.

Тэх, чоно унагасан баатрууд отог руугаа дахин хөдлөв. Бенни ч асар их баяртай, ганцаараа хашгирч яриад л “Одоо нэг үнэг гараад ирдэг ч болоосой, тэгвэл ай яая аа....” гээд л орилж байна. Гэтэл ингэж хэлж дуусав уу үгүй юу нэг үнэг машины урдуур хөндлөн гараад хажуугийн энгэр рүү гараад давхидаг юм даа..... Машин ч шаасан гадас мэт зогсож, Бенни үсэрч буугаад хажуугийн энгэрээр давхиж буй (гүйж биш бүр давхиж явсан юм шүү... ) үнэгийг дагуулж шагайж байгаад л буудсан чинь үсэртэл нь авдаг юм... Очоод үзтэл хөөрхий үнэгийг бараг авах юмгүй болтол нь зад буудсан байж билээ.

Ингээд Дөлгөөн (жолооч), Заяа, Бенни бид дөрөв ангийн дөрөв дэх хоногт нэг өдөрт л тэх, чоно, үнэг унагаад отог дээрээ баатарлаг амьтад буусан даа. Жагаа ах дагуулж явсан Гильермо дөрвөн өдөр хоосон, эцсийн буюу тав дахь хоногт азаа үзнэ дээ гээд л байж байсан. Нээрээ Бенни үнэг буудаж унагачихаад буугаа толгой дээрээ өргөөд эргэлдэж бүжиглээд л “Хөөрхий Гильермо, хөөрхий Гильермо” гээд л бахдалтай нь аргагүй хашгираад байж билээ. Тэд нар чинь унагасан ангаараа, том жижгээрээ их өрсөлдөнө өө, бас..

Маргааш нь манай баг анд гарсангүй амрав. Ангаа хийгээгүй Гильермо, Жагаа ах нар эцсийн өдрөө гарлаа даа. Маргааш өглөө нь Ховд явахгүй бол болохгүй, онгоцноосоо хоцорно. Энэ өдөр тэнгэр бүрхэг, бороо дусагнаастай, уууландаа манан ихтэй байсан тул бүгд л Гильермог яах бол гэж түшгингүй бодож байлаа. Харин үд өнгөрөв үү, үгүй юу нөгөөдүүл чинь машиныхаа гэрлийг асааж, дохиод л ороод ирлээ шүү. Мэдээж ангаа хийсэн учраас ийнхүү эрт, гэрэл мэрэлтэй орж ирж байгаа хэрэг. Тэгсэн Гильермо манай анчныхаас нэлээн том эвэртэй сайхан амьтан унагасан байв. Их азтай, манантай юу ч харагдахгүй нэг орой дээр гарахаар явган өгсөж явтал өдөр 11 цагийн үед манан сарниад тэндээс нь хэдэн тэх гараад ирсэн юм байна лээ. Баян Алтай бол тэгээд өгөх хүндээ хишгээ өгдөг л дөө.

Ховдоос УБ-т онгоцоор буухад хоёр анчны чемодан ирчихэж. Бөөн баяр! Чемонданаа онгойлгож онгоцонд танилцсан испани залуу хосод jamon буюу гахайн утсан мах гаргаж “Май май, ав” гэж өгөөд л “Паа, шинэ өмднүүд” гэж орилоод л, ха ха....

Маргааш нь хөвчийн ан буюу бор гөрөөс агнахаар Амарбаясгалант хийд рүү гараад шидлээ. Тэндхийн “Амарбаясгалант” баазад байрлаж, тэр хавийн уул хөвчөөр бор гөрөөс, чоно агнадаг юм. Тэнд дөрвөн өдөр ан хийхэд манай Бенни эцсийн өдөр ганц бор гөрөөс унагасан бол, Гильермо хоёр дахь өдөр л нэг дор хоёр чоно унагаад, дараа нь бор гөрөөс, дорго хүртэл агнасан юм даа. Алтайд ялан дийлсэн манай анчин Бенни Сэлэнгэд ирээд нөгөөхдөө “нам тавиулсан нь” энэ. Нэг юм хэлэхэд, доргоны мах янзын гоё юм байна лээ, яг л тарвага. Тэр өвчихдөө үелүүлсэн өөх, махны амт гээд яг тарвага юм байна лээ шүү.