Циркчид
амьтан тоглуулахыг хориглосныг эсэргүүцэж байна
Циркийн
тоглолтод амьтан ашиглахыг хориглосон шийдвэрийг эсэргүүцсэн циркийн мянга
орчим ажилтан Мехико хотын гудамжинд гарч жагслаа хэмээн “ВВС” мэдээлэв. Эрх
баригчдын энэхүү харалган шийдвэрийн улмаас циркийн амьтад төдийгүй циркийн
жүжигчид ажилгүй хоцорно хэмээн жагсагчид үзэж байна. Шинэ хуулиар, арслан,
бар, нохойг циркийн тайзнаа ашиглахыг хоригложээ. Харин далайн гахайн үзүүлбэр,
бухны тулааныг зөвшөөрсөн хэвээр үлдээжээ.
Женнифер
Лопес нээлтийн ёслолын дууг дуулна
Пуэрто-Рико
гаралтай дуучин Женнифер Лопес куба гаралтай рэпчин Питбулл болон бразил бүсгүй
Клаудиа Лейте нарын хамт хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний
нээлтийн тоглолтын (Бразил - Хорват) өмнөх ёслол дээр “World Cup - 2014”-ын сүлд дууг дуулахаар
боллоо хэмээн FIFA-гийн хэвлэлийн албанаас мэдээлэв. Ж.Лопес We are one хэмээх сүлд дууг дуулахаас
татгалзсан хэмээх мэдээлэл тархсан ч тэрээр энэ мэдээллийг няцаалгүй удсан юм. Нээлтийн
тоглолт “Арена Коринтианс” цэнгэлдэхэд 13-ны үүрийн 04.00 цагт (УБ-ын цагаар) болно.
Бритни
Спирс, Кристина Агилерагийн нэрийг хар тамхинд ашиглажээ
Америкийн
хар тамхины наймаачид өөрсдийн бараанд нэр өгөхдөө поп оддын нэрийг ашигласан
байжээ. Мафийнхан нууцаар тээвэрлэдэг кокаинаа Кристина Агилера хэмээн нэрлэж,
крэк хэмээх холимог хар тамхийг Бритни Спирс хэмээн нэрлэж байв. Тэд хар
тамхиндаа ийнхүү нууц нэр өгснөөр хууль хяналтын байгууллагаас олон жилийн турш
бултаж чадсан юм.
Цагдаагийнхан арван сарын турш
уйгагүй мөрдсөний эцэст Нью-Йорк муж дахь хар тамхи наймаалагчдын томоохон
сүлжээг илрүүлсэн байна. Мафийнхан поп оддын нэртэй хар тамхийг борлуулахдаа
насанд хүрээгүй хүүхдүүдийг ашигладаг байжээ. Цагдаа нар 25 хүнийг баривчилж
шүүхэд хүлээлгэж өгөөд байна.
No comments:
Post a Comment